Лувсандорж

luvsandorj

Товч намтар

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨХ, СУРГАГЧ БАГШ #ӨНӨӨДРИЙНТЭМҮҮЛЭЛ санаачлагч Монгол хүний авъяас чадварыг нээх, чиглүүлэх, тогтмол хөгжүүлэх, сэтгэгчид, сэтгэлгээний авъяаслаг хүмүүсийг дэмжих, тэдгээрийн ижил зорилгыг нэгтгэж үндэсний том үйл хэрэг болгоход зорьж ажилладаг. Байгууллагуудтай “Ажилтны бүтээмж, хувь хүний хөгжлийн сургалт хөгжлийн цогц хөтөлбөр”, хувь хүмүүстэй “Өөрийгөө нээж хөгжүүлэх аргачлал” чиглэлд урт хугацаанд хамтран ажилладаг. Хүний хөгжлийн чиглэлд 100 гаруй удаагийн лекц, сургалт, нийгмийн 30 гаруй төслийг хөгжүүлж удирдан зохион байгуулсан туршлагатай. Монгол хүний хөгжилд чиглэсэн “Яруу сэтгэгч” сонин (2006- 2010), “Мөнхийн тэмүүлэл” сонсдог ном (2009); “Ээждээ бичсэн 1000 захидал” ном (2009); “Сэрж буй Монгол” сонсдог ном (2010); “Хүн чанарын эрэлд” (2010); “Дээд эрүүл мэнд” (2011); “1000 ээжийн захиас” (2013), "Сайн мууг ялгая" (2014) зэрэг номыг хамтран бүтээсэн. Нийгмийн хөгжлийн чиглэлд 2009 онд “Оюуны хоол” залуусын хөгжлийн хөтөлбөр, 2009 онд “Эх орны залуус хаана явна вэ” цуврал нэвтрүүлэг, 2010 онд Багш нарын хөгжилд чиглэсэн “Боловсролын шинэ хандлага” хөтөлбөр, “Мандухай хатны үрс” боловсролын аян, 2011 онд “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөр зэрэг соён гэрээрүүлэх төслүүдийг удирдан ажилласан.

1.2. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

1.2. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД Өдрийн тэмдэглэл гэхээр мэддэг ч юм шиг их танил сонсогдож байна уу? Мэддэг юм шиг хэрнээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй эдгээр зүйлс л бидний сул тал болж байдаг. Эртний мэргэд өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө танин мэдэх хамгийн энгийн үр дүнтэй арга болохыг сургасан байдаг. Дэлхийг өөрчилсөн бүтээлч хүмүүсийн 1 нийтлэг тал нь өдрийн тэмдэглэл хөтлөх дадал хэвшил байдаг. Жишээ нь, Линкольн толгойд орж ирсэн санаагаа малгайндаа хавчуулж авч явдаг жижиг цааснууд дээрээ тэмдэглэж хандгалдаг хүн ...

1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД I. ӨӨРИЙГӨӨ СУДЛАХ ДАДЛЫН САР 1.1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙДЗалуус бид өөрийгөө хөгжүүлэхийн тулд хүний хөгжлийн ном уншиж, мэдлэг хуримтлуулдаг ч мэдлэгээ өөртөө тусгаж амьдралдаа хэвшил болгож чаддаггүй. Өөрийгөө хөгжүүлэхийг, илүү их амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх аргачлалын тухай цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар зөвхөн уриалах төдий бус өөртэйгээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тодорхой аргачлалуудыг та бүхэнд хүргэх болно.Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эхлээд өөрийгөө судлах хэрэгтэй. Өөрийгөө таних ...

​ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ Өдөр бүр урам зоригыг хөглөх сэдэлжүүлэгч цувралыг танд зориулж байна

​ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ Өдөр бүр урам зоригыг хөглөх сэдэлжүүлэгч цувралыг танд зориулж байна Өнөөдрүүд нийлж амьдралыг бүтээдэг. Өнөөдөр та юунд тэмүүлж байна вэ? Өдөр бүр өөрийгөө зөв зүгт чиглүүлэн хөгжүүлж, сэдэлжүүлэн урагшлахыг хүсвэл Өнөөдрийн тэмүүлэл цувралтай хамт байгаарай.Цувралыг өглөө бүр 7:35- 7:50 цагаас Бизнес радио 98.9-р шууд,Онлайнаар http://www.mixcloud.com/luvsandorj/ сувгаар танд хүргэж байна.

ЧИН СЭТГЭЛТЭНИЙ ТУХАЙД

Хийж буй зүйлээ хүний, өөрийн, хувийнх, хувьсгалынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдсанаар хэн хохирох вэ? Ажил дээр ч бай, хаана ч өнгөрөөж байгаа цаг мөч бүр таны амьдралын хугацаа. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд таны амьдралаас өөр цаг гэсэн үг биш. Та өнөөдөр ажлаасаа нэг шинэ зүйл сураад өөрийнхөө ур чадварыг нэгээр нэмчих юмсан гэсэн ЧИН СЭТГЭЛТЭН үү? Эсвэл ажлын цаг хурдан дуусаасай гээд нууцаар тоглоод сууж байгаа ХУУРАМЧ СЭТГЭЛТЭН үү?! Чин сэтгэлээ зориулсан цаг ...

МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА

МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА Хэрэглэгчийг залхаасан зар сурталчилгаанд тулгуурласан маркетинг хуучирж, бүтээлч сэтгэлгээнд суурилсан маркетингийн үе эхэлж байна. Маркетингийн мөн чанарт “хүмүүнлэг, ухаалаг, татах, ногоон” гэсэн хандлагын өөрчлөлтүүд харагдаж байна. Дэвшилтэт маркетинг нь хүний үндсэн хэрэгцээ болох харилцах, хүндэтгүүлэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг маш сайн хангадаг. Интернэт маркетингийг Монголд хэн амжилттай ашигласан бэ гэж надаас асуудаг. Та үргэлж 2-т байхыг хүсдэг үү гэж би асуудаг. Та үргэлж 2-т байж, амжилтыг дууриах биш хандлагыг ухаарч амжиж амжилтаа бүтээ Компаниуд сошиаль медиагаас ...
Яруу сэтгэгчдийн
нэгдэл