Амьсгал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, таван цул зургаан сав эрхтэн яс булчин, үе холбоос, судас шөрмөс, эд эс эвцэл цөм бөөмс, орон бүрт ямар ямар үйлчлэл нөлөө үзүүлдэг талаар бидний мэдлэг даанч хомс юм.

Амьсгал ухаан, оюун, оюун ухаан, ухамсар, сэтгэл, сэтгэхүй, сэрэмсэрт хэрхэн холбогдож ямар нөлөө үзүүлдгийг бид мэдэхгүй. Амьсгал хийн эргэлт хүрдүүд судал суваг, сүв хэрдэсийн харилцан үйлчлэл нөлөөллийн тухай ямар ч ойлголт байхгүй. Эрүүл аж төрөхөд эрүүлжихэд, амьсгалын хамгийн өргөн дэлгэр, хамгийн үр өгөөжтэй давуу талуудыг ашиглах амьдрал ахуйд хэрэгжүүлж хэвшүүлэх нь дээд эрүүл мэндийн нэг гол зорилго юм. Энэ талаар жаахан эмх цэгцтэй дараалалтай авч үзье.

Хамрын салстанд байрласан бие эрхтэн 5 цул, 6 сав юм тандалтын талбайнуудыг амьсгал сэрээдэг. Хоолны үнэртэй агаар орвол тэр мэдээлэл ходоодыг цочроож, ирэх хоолыг боловсруулахад бэлтгүүлдэг. Ходоодны идэвхижил нь хос нарийн бүдүүн гэдэс элэгийг мөн л идэвхижүүлнэ. Хамрын салст, тархины төв, эрхтэн гэсэн гурвал холбоогоор явагддаг.

Хүйтэн агаар орж хамрын доторх арьсны тандалтын цэгийг цочроовол арьсны судас агшиж дулаан алдалтыг багасгадаг. Хэрдэс, сүв сувгуудийн үйл идэвхижиж дотоод хийн эргэлт нэмэгдэнэ. Муухай үнэр бохир агаар орвол хамрын шүүлт илүү ажиллаж уушигны хөдөлгөөн хязгаарлагдаж амьсгалын багтаамж багасна. Улиг домог болсон баримт нотолгоо дурьдлаа гэж та ундуйцах хэрэггүй. Энэ хуучин баримт нотолгоо бидэнд маш чухал үнэнийг цоо шинээр ойлгуулж байгаа юм. Тэр нь амьсгалаар 5 цул, 6 сав эрхтэн бүх эс эдийг жолоодож болно гэсэн үнэн юм.

Хамар амьсгалын эрхтнээр агаар хичнээн аажим жигд тасралтгүй орж гарна уураг тархи эрхтэн эд эс төчнөөн их тайвширдаг. Хүн их бухимдаж уурлахад амьсгал давхцаж бөглөрч үхэх шахдаг. Гэтэл түргэн амьсгалахад хүн бухимддаггүй. Бодож тунгаах л зүйл. Ердийн амьсгал өрц 1см орчим займчин хөдөлдөг. Ажиглалтаар өрц 2 см-с дээш займчин хөдлөж амьсгалдаг хүн урт насалдаг байна. Хамраас эхлээд уушигны цулцангууд хүртэл агаар нэвтрэн орно.

Амьсгалаар хүчилтөрөгч, азот, нүүрсхүчлийн хий, нейтроген, карбон, диоксид амьдралыг тэтгэгч долигосууд эгэл бөөмс цахилгаан соронзон биосоронзон орон нарны элч фатоны урсгал элчис, эрчис дуу авиа гэх мэт маш олон зүйл нэвтрэн орно. Тэгээд эрүүл саруул аж төрөхөд төгс эрүүлжихэд өөр өөрийн үйлчлэл нөлөөллөө үзүүлнэ. Хүчилтөрөгч дутагдах нь ой ухаан бяр тэнхээ муудах нэг гол шалтгаан болно. Нас ахих тутам чадал тэнхээ муудаж ухаан доройтож, мунхархад хүчилтөрөгчийн дутмагшил их нөлөөөтэй. Амьсгалаар нэвтрэн орж байгаа ионууд нь эсийн доторх цахилгаан гүйдлийг нөхцөлдүүлнэ.

Зөв амьсгал 

Хэвлийн доод дунд, дээд, хавирганы хормойн, цээжний, эгэм хүзүүний амьсгалын долоон бүслүүрийг мэдэж мэдэрч тус тусаар амьсгал авч гаргаж сур.

Хэвлийн амьсгалыг нөхцөлдүүлэгч гол эрхтэн нь өрц юм. Өрцний хөдөлгөөн эрчимтэй байвал элэг цөс ходоод бөөр, ходоодны доод булчирхайг шахаж татаж, эс эдийнх нь цэвэрших нөхцөлийг бүрдүүлдэг.

Доод хөндийн хураагуур судасны цусны урсгалыг түргэсгэж зүрхний сорох үйлд туслаж цусны эргэлтийг эрчимжүүлнэ. Хөндий эрхтнүүдийг гаднаас нь дарж шахаж булчингийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, булчирхайн шүүрэл ялгаралтыг нэмэгдүүлнэ. 5 цул, 6 сав эрхтний эсийн цэвэршилтийг сайжруулна. Өрцний доошлох хөдөлгөөн ихсэх тусам уушигны доод хэсгийн агааржил нэмэгдэнэ. Өрцний доошлолт 13см хүрэхэд уушигны хормой 100 хувь агааржина.

Дээд хэсэг 40-50 хувь агааржина. Үлдсэн хэсгийг хавирга, цээж, эгэм, хүзүүний хүрээгээр агааржуулах нь тодорхой. Зөв түргэн амьсгал дотоод шүүрлийн булчирхайн ажиллагааг идэвхижүүлж бодисын солилцооны хямарлыг засна. Бүрэн амьсгал нь гавал тархины доторх цус шингэний урсгалыг тэгшитгэдэг. Энэ нь тархины даралт ой ухаан сулрах өвчнөөс сэргийлэх арга юм.

Дасгалд бэлтгэх

  • Гурван завилгааны аль боломжтойгоороо суу. Хэрэв эрүүл мэндийн байдлаас болоод завлиж суух боломжгүй бол өөртөө таатай байдлаараа суугаарай.
  • Хамар, давсаг, шулуун гэдсээ хоосолж хөнгөлсөн бай.
  • Дасгалд хүрэлцээтэй цагтаа бай.
  • Өрөөндөө цэвэр агаар оруул, эсвэл хээр талд, овоон дээр, урсгал ус голын дэргэд ой мод модон дотор хийвэл бүр сайн.

Анхаарч хийх зүйл

  • Эхлээд хэвлийн гурван (Доод,дунд, дээд) хүрээгээр амьсгал авч гаргаж сур.
  • Хавирганы хормой цээж, эгэм, хүзүүний хүрээгээр амьсгал авч гаргаж сур
  • Амьсгалын энэ долоон хүрээгээр амьсгал авч гаргаж сурсны дараа бүрэн амьсгал авч гарга.
  • Амьсгал авалт аажим жигд тасралтгүй үргэжилсээр маш гүнзгий ав.
  • Амьсгалаа бүрэн авсны дараа түр түгж
  • Амьсгал гаргахдаа авснаасаа аажуу тасралтгүй гаргаснаар уушигаа гүйцэт хоосло. Хов хоосонд нь түр түгж.
  • Агаарын оролт гаралтын замыг сайн мэдрэхийг хичээ. Уушигны аль хэсэг агааржиж байгааг анзаарч болгоо.
  • Амьсгалаар эрүүл мэндээ бэхжүүлэх, төгс эдгэрэх арга нь монголын уламжлал тэжээхүй ухаан тарнийн анагаах ёсон монгол ахуйд байсан зүйл шүү.
  • 32 модон хул, 32 цагаан лонх тоолох ширтэлцэх зэрэг хүүхдийн амьсгалын эрхтнийг бэхжүүлэх аргыг тоглоомын хэлбэрт оруулан ашигласан байдаг.